Энэхүү нууцлалын мэдэгдэл нь OCH Legal Advocates LLP-ийн цахим хуудсаар дамжуулан ирүүлсэн мэдээллийг ямар зорилгоор авах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар ерөнхий мэдээлэл өгнө.Ерөнхий нөхцөл
OCH Legal Advocates LLP нь энэхүү цахим хуудсаар дамжуулан ирүүлсэн мэдээллийг зөвхөн тухайн хүсэлтэд хариу өгөх, холбоо барих, үйлчилгээний нөхцөл тодруулах, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжийг урьдчилан үнэлэх зорилгоор ашиглана.
Бид ямар мэдээлэл авах вэ?
Та “Зөвлөгөө авах хүсэлт” form бөглөх, имэйл илгээх, утсаар холбогдох эсхүл цахим хуудсаар дамжуулан мэдээлэл илгээх үед таны нэр, утасны дугаар, имэйл хаяг, байгууллагын нэр, асуудлын төрөл, асуудлын товч тайлбар, хавсаргасан эсхүл дурдсан баримт бичиг, мөн бидэнтэй харилцах явцад өгсөн бусад мэдээллийг авч болно.
Мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?
Таны ирүүлсэн мэдээллийг таны хүсэлтэд хариу өгөх, анхан шатны мэдээлэл өгөх, үйлчилгээний төрөл, шаардлагатай баримт бичиг, дараагийн боломжит алхмыг тодорхойлох, үйлчилгээний нөхцөл тохиролцох, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, харилцаа холбоо тогтоох зорилгоор ашиглана.
Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах эсэх
OCH Legal Advocates LLP нь таны зөвшөөрөлгүйгээр таны ирүүлсэн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй. Гэвч хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас шаардсан, эсхүл таны хүсэлт, хууль зүйн үйлчилгээний зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэдээллийг холбогдох этгээдэд дамжуулах боломжтой.
Мэдээллийн хадгалалт, хамгаалалт
Бид таны ирүүлсэн мэдээллийг тухайн хүсэлтэд хариу өгөх, үйлчилгээний харилцаа үүсэх эсэхийг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэх, хуульд заасан үүргийг биелүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэлт, ашиглалт, задруулалт, өөрчлөлтөөс хамгаалах боломжит зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээг авна.
Цахим хуудасны хэрэглээ
Энэхүү цахим хуудсанд байршуулсан мэдээлэл нь хууль зүйн ерөнхий мэдээллийн шинжтэй бөгөөд тодорхой хэрэг, маргаан, гэрээ, хэлцэлд зориулсан хууль зүйн зөвлөгөө гэж үзэхгүй. Цахим хуудсаар дамжуулан мэдээлэл унших, form бөглөх, имэйл илгээх нь дангаараа хуульч-үйлчлүүлэгчийн харилцаа үүсгэхгүй.
Хуульч-үйлчлүүлэгчийн харилцааны disclaimer
Хууль зүйн үйлчилгээ нь OCH Legal Advocates LLP болон үйлчлүүлэгчийн хооронд үйлчилгээний нөхцөл, хамрах хүрээ, төлбөр, хугацаа болон бусад шаардлагатай нөхцөлийг тусгайлан тохиролцсоны дараа үүснэ. Ийм тохиролцоо хийгдээгүй тохиолдолд цахим хуудсаар дамжуулан ирүүлсэн мэдээлэл нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэг үүсгэсэн гэж үзэхгүй.
Холбоо барих
Нууцлалын мэдэгдэлтэй холбоотой асуулт, хүсэлт, мэдээллээ засуулах, тодруулах шаардлагатай бол дараах сувгаар холбогдоно уу.
Имэйл: info@ochlegal.mn
Вэбсайт: www.ochlegal.com
Утас: +976 98112875, 88096042
📍 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө,
Акояа малл худалдааны төв, 5 дугаар давхар, 5013 тоот
📞 Утас: +976 98112875, 88096042
✉ Имэйл: info@ochlegal.mn
🌐 Вэбсайт: www.ochlegal.com