OCH Legal Advocates LLP нь бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, компанийн баримт бичиг, иргэний эрх зүйн маргаан болон байнгын зөвлөх үйлчилгээний хүрээнд хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
Компани байгуулах, дүрэм боловсруулах, хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, хурлын тэмдэглэл, компанийн дотоод журам, хувьцаа, эрх шилжүүлэх болон компанийн засаглалтай холбоотой баримт бичиг боловсруулах, хянах үйлчилгээ үзүүлнэ.
Худалдах-худалдан авах, үйлчилгээ үзүүлэх, түрээс, зээл, хамтран ажиллах, нууцлалын гэрээ, хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлт болон бусад бизнесийн гэрээ боловсруулах, хянах, эрсдэлтэй нөхцөлийг тодорхойлох үйлчилгээ үзүүлнэ.
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гэрээ, албан бичиг, шийдвэр, журам, бодлогын баримт бичиг, эрх зүйн дүгнэлт боловсруулах, хянах болон тогтмол зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлнэ.
Гэрээний үүргийн зөрчил, төлбөр гаргуулах, хохирол нөхөн төлүүлэх, өмчлөл, эзэмшил, ашиглалт, зээл, үйлчилгээ, худалдаа болон бусад иргэний эрх зүйн маргаанд нэхэмжлэл, тайлбар, албан шаардлага, эрх зүйн байр суурь боловсруулах үйлчилгээ үзүүлнэ.
Гэрээ, хэлцэл, компанийн шийдвэр, бизнесийн үйл ажиллагаа, маргааны нөхцөл байдал болон нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт, судалгаа, эрсдэлийн үнэлгээ боловсруулах үйлчилгээ үзүүлнэ.
Шүүх, арбитр, төрийн байгууллага, гэрээний тал болон бусад этгээдэд гаргах нэхэмжлэл, тайлбар, албан шаардлага, мэдэгдэл, хүсэлт, гомдол зэрэг баримт бичгийг боловсруулах үйлчилгээ үзүүлнэ.
Үйлчлүүлэгчээс асуудлын товч мэдээлэл, холбогдох гэрээ, албан бичиг, төлбөрийн баримт, нотлох баримтыг хүлээн авч судална.
Холбогдох хууль, гэрээний нөхцөл, талуудын эрх, үүрэг, нотлох баримтын хүрээнд эрх зүйн эрсдэл болон боломжит хувилбарыг тодорхойлно.
Үйлчлүүлэгчийн хэрэгцээнээс хамааран гэрээ, дүгнэлт, албан бичиг, нэхэмжлэл, тайлбар, зөвлөгөөний баримт бичгийг боловсруулж хүргэнэ.
Та эрх зүйн асуудлынхаа товч мэдээллийг илгээснээр бид үйлчилгээний төрөл, шаардлагатай баримт бичиг, дараагийн боломжит алхмыг тодорхойлоход тусална.
📍 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө,
Акояа малл худалдааны төв, 5 дугаар давхар, 5013 тоот
📞 Утас: +976 98112875, 88096042
✉ Имэйл: info@ochlegal.mn
🌐 Вэбсайт: www.ochlegal.com